2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийслэл » Голомт банкнаас “Оюу Толгой” ХХК- ийн ханган нийлүүлэгчдэд зориулан уян хатан, таатай нөхцөл бүхий зээлийн гэрээг шинэчлэн байгууллаа

Голомт банкнаас “Оюу Толгой” ХХК- ийн ханган нийлүүлэгчдэд зориулан уян хатан, таатай нөхцөл бүхий зээлийн гэрээг шинэчлэн байгууллаа

Нийтлэлийн төрөл: Нийслэл, Нийгэм, Онцлох мэдээ

Голомт банк 2015 оноос ханган нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийн бүтээгдэхүүнийг санаачлан, дэлхийн томоохон төсөл хөтөлбөр болох зэсийн баяжмал олборлогч “Оюу Толгой” ХХК-тай хамтран тус төсөлд оролцож буй 860 гаруй байгууллага, тэр дундаа 550 гаруй үндэсний компанийн 13,000 гаруй залуусыг дэмжин ажиллаж байна.

“Оюу Толгой” ХХК-тай хамтын ажиллагаагаа бид үргэлжлүүлэн өргөжүүлж, зээлийн нөхцөлийг ханган нийлүүлэгчдэд илүү уян хатан, таатай болгон шинэчлэн сунгах гарын үсэг зурах ёслол өчигдөр амжилттай болж өнгөрлөө.

Үүсээд буй хорио цээрийн дэглэмийн үед биечлэн уулзах боломжгүй ч нөхцөл байдалд уялдуулан хамтын ажиллагааны гэрээг цахим хэлбэрээр амжилттай зохион байгууллаа.

COVID-19 цар тахал гарснаар эдийн засгийн эрсдэл бий болж, ААН-үүд шинэ сорилттой тулгараад буй энэ цагт энэхүү гэрээнүүдийг шинэчлэн байгуулснаар “Оюу толгой” ХХК-ийн ханган нийлүүлэгчид богино хугацаанд өрсөлдөхүйц хүүтэй зээлийн санхүүжилтийг үргэлжлүүлэн Голомт банкаар авах боломж бүрдэж байна.

Түүнчлэн бүтээгдэхүүн, үйлчилгээний нийлүүлэлтээ үргэлжлүүлэн тогтвортой хүргэхээс гадна ханган нийлүүлэгч компаниуд болон тэдгээрийн ажилтнуудын хувьд санхүүгийн тогтвортой байдлаа хадгалахад дэмжлэг болно гэж бид найдаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. tsag.mn