2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийгэм » Улаанбаатарыг Ухань болгохгүй гэвэл хатуу дэглэмээ л мөрд

Улаанбаатарыг Ухань болгохгүй гэвэл хатуу дэглэмээ л мөрд

Нийтлэлийн төрөл: Нийгэм, Онцлох мэдээ

Улаанбаатарыг Ухань болгохгүй гэвэл хатуу дэглэмээ л мөрд

Улаанбаатарчууд ууртай байна. Гэрээсээ гарч чадахгүй, чөлөөтэй явж чадахгүй байгаадаа гомдоллож халдварыг хумихаар тэргүүн эгнээнд ажиллаж байгаа хүмүүсийнхээ үг, үйлдлээс өө сэв хайн сошиалд ам уралдан хэлэлцэж байна.

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот өнөөдөр коронавирусийн халдварын 27 тохиолдлыг бүртгээд байна. Улаанбаатарт халдвар алдагдсанаас хойш 11 хоногийн хугацаанд халдварын тархалт хүрээгээ улам тэлэв.

Халдвар дотоодод тархсан үед хамгийн зөв арга хэмжээ нь хатуу хөл хорио гэдгийг дэлхий харуулаад байгаа. Ялангуяа БНХАУ-ын Ухань хот үүний гашуун сургамж. Анх халдвар илрэхэд тэд ард иргэдээсээ нуусан, мэдээлэл түгээсэн хэн бүхнийг хорьсон, дарамталсан. Гэвч халдвар гудамжинд гарсан. Халдвартай иргэн хотын гудамжинд үхэтхийн унаж байсан нүд хальтрам бичлэгийг монголчууд хангалттай үзсэн. Эцэст нь Ухань халдварыг хяналтаасаа алдаж, хэдэн мянган хүнээрээ туг тахисан.

Хэдхэн сарын өмнөх Уханийн нөхцөл байдал өнөөдөр Улаанбаатарт давтагдах эрсдэлтэй болчихоод байна. Зөвхөн Уханиар тогтохгүй халдвар гарсан бүхий л улс орон, хотууд хатуу хөл хорио тогтоож өвчинтэй тэмцэж байна. Улаанбаатар ч ингэх ёстой юм. Гэтэл Хотын дарга Д.Сумъяабазар “26000 төрийн албан хаагч нойр хоолоо хасан ажиллаж байгааг хүндэтгэж тогтоол шийдвэрийг хэрэгжүүлэх шаардлагатай байна” гэж хэлснийхээ төлөө нийслэлчүүдэд адлагдаж байна. Ийм онцгой нөхцөл байдалд Хотын дарга хэрхэн ямар нүүдэл хийх нь, юу хийх нь түүний эрх. Д.Сумъяабазараар ахлуулсан олон зуун хүн халдварын А бүсэд, тэргүүн шугамд ажиллаж байгаа нь яалт ч үгүй үнэн. Д.Сумъяабазар ямар шийдвэр гаргахаас шалтгаалж Улаанбаатар хотын 1.5 хүн амын амь нас хамаарна. Монгол Улсын 1.5 сая хүн амын эрүүл мэнд, амь насыг бодвол нийтийн эрх ашиг нэн тэргүүнд тавигдах учиртай. Нийтийн эрх ашгийн төлөөх шийдвэр иргэн бүрт таалагдах албагүй. Тиймээс Улаанбаатар хотыг өөр нэг Д.Сумъяабазар удирдаж байсан бол бас л ийм алхмыг хийх байсан.

Өнөөдөр Улаанбаатарчуудад, монголчуудад нэгнийхээ үг үйлдлээс өө сэв хайж суухаас илүүтэй халдвар хамгааллаа хэрхэн зөв сахиулж байгаагаа, гэр бүлээ аюулт халдвараас хамгаалах мэдлэг чадвараа нэмэгдүүлэх ажил л иргэн бүрт, өрх бүрт чухал юм.

Улаанбаатарыг Ухань болгохгүй гэвэл хатуу дэглэмээ л мөрдөцгөөе.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. tsag.mn