2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Зайсангийнхан ДУЛААНГҮЙ болохнээ

Зайсангийнхан ДУЛААНГҮЙ болохнээ

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ

Зайсан толгойд барилга барьсан нэр бүхий 17 компаний дулааныг Улаанбаатар дулааны сүлжээ компаниас хаахаар болжээ. Учир нь О.Одсүрэнгийн нэхэмжлэлийг хангасан Монгол улсын 3 шатны шүүхийн шийдвэр гарч Улаанбаатар дулааны сүлжээ компанийг хариуцагчаар татан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр болжээ.

Хувийн хөрөнгөөр баригдсан дулааны шугамнаас иргэн О.Одсүрэнгийн зөвшөөрөлгүйгээр, хулгайн аргаар буюу хууль бусаар дулаан авсан 17 компаний барилгууд дулаангүй болж иргэд хохирхоор болж байна. Үүний буруутан нь мэдсээр байж хэнэггүй зан гарган хулгай хийдэг барилгын компаний эздийн “Монгол зан”, байнга, сонгууль болгоноор солигдож байдаг УБДС компаний удирдлагууд юм. Өнөөдөртөө л болж байвал дараа нь ямар үр уршиг гарах нь огт хамаагүй гэсэн сэтгэлгээтэй ойрын ашиг харсан бизнессменүүд болон хээл хахуульд гаршсан төрийн албаны нөхдүүдийн балгаар Зайсан толгойг тойроод бага газрын их дайн дэгдэж байна.

Зайсанд газартай, эсвэл барилга барих гэсэн, байр авах гэсэн хүмүүс дулааны хангамжаа урьдчилан шийдэж, дулааны шугамны өмчлөгчөөс нь зөвшөөрөл авахгүй болбол энэ мэтээр хулхи дулаантай болж бизнесийн эрсдэлд орж байгааг анхаарна уу.

Доорх нэр бүхий компаниуд дулаангүй болж байна.


1. The peak residences (ЖэйэнМоторстур ХХК)
2. Хантүшээхотхон (Уранган ХХК)
3. Гэрэгвиллахотхон (Эхгазрынэрдэнэс ХХК)
4. Бөхбат ХХК-ийнТүшээгүнхотхон
5. Сипоко ХХК-ийн Энхжин-2 хотхон
6. Номинхолдинг ХХК-ийнЦэцээгүнхотхон
7. Голденвилл ХХК
8. Далайомбо ХХК-ийнХантүшээхотхон
9. Гантулгабор ХХК
10. Ханбэлчир ХХК-ийнүйлчилгээ, АОС
11. Зайсанмаксим АОС, ИргэнЛ.Туяа
12. Баатардулаанхан ХХК ТохилогЗайсанхотхон
13. Ромаинвест ХХК
14. Ромбонгазар ХХК-ийнСоларжарденхотхон
15. Инэлххк /Chariot residence/
16. ЖинхэнэУянга ХХК
17. Сайнконстракшныбарилга

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. tsag.mn