2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Н.АЛТАНШАГАЙ Н.ЭНХБАЯРЫН УЛС ТӨРИЙН ХААЛГЫГ НЭГМӨСӨН ХААЧИХЛАА

Н.АЛТАНШАГАЙ Н.ЭНХБАЯРЫН УЛС ТӨРИЙН ХААЛГЫГ НЭГМӨСӨН ХААЧИХЛАА

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ

Товлосон ёсоороо аравдугаар сарын 15-нд Орон нутгийн ээлжит сонгуулийг улс даяар зохион байгууллаа. 2016-2020 оны НИТХ-д МАН-аас нэр дэвшин сонгогдсон 32 төлөөлөгчөөс 11-т нь нэр дэвших эрх олгож, үлдсэн мандатын тоог дан залуучуудаар багаа бүрдүүлсэн нийслэлийн Намын хорооны дарга Д.Сумъяабазарын шийдвэр "бай"-ндаа тусч, тэд өмнөх амжилтаа бататгаад зогсохгүй суудлынхаа тоог хоёроор нэмснээр ирэх дөрвөн жилд үнэмлэхүй олонхиор нийслэлд засаглах нь тодорхой болов. Ингэснээр 2020 оны УИХ-ын сонгуульд хотод үнэмлэхүй ялсан Д.Сумъяабазар даргын амжилт дахин үргэлжилсэн юм.

Үүгээр зогсохгүй Сүхбаатараас бусад найман дүүрэгт МАН олонх болсноор ирэх дөрвөн жилд "Хотын хөгжилд, хүчээ нэгтгэх" тэдний уриа бүрэн биелэх боломжтой болж байна. Дүүрэг бүрд өөр өөрийн онцлог, өрсөлдөөнтэй сонгууль болсон ч хамгийн онцлох нь Сонгинохайрхан. Учир нь, Сонгинохайрханы хувьд НИТХ-д нэр дэвшсэн 10 хүн нь 10-уулаа, дүүргийн ИТХ-ын 43 суудлын 42-т нь ялалт байгуулсан юм. Эдгээрээс хамгийн хүчтэй өрсөлдөгч буюу МАХН-ын дарга Н.Энхбаяртай өрсөлдөн ялалт байгуулсан хүн нь Н.Алтаншагай. Н.Энхбаяр хэмээн тодотгосон энэ удаагийн Орон нутгийн сонгуульд түүний хүү Батшугар Сонгинохайрхан дүүрэгт Н.Алтаншагайтай өрсөлдсөн байдаг. Харин түүний аав Н.Энхбаяр иргэд, сонгогчидтой хийсэн уулзалт бүрд нь дагалдаж, өнөөх л өөрийгөө Монголын дарга гэдэг эрт урьдын сүрээрээ далайлгахаар зүтгэж, айл бүрийн хаалгыг догшин уйгагүй явсан. Монгол л хүн юм болсон хойно нэгэн цагт намын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч явсан хүн гэрт нь ороод ирэхэд өөрийн эрхгүй сүрдэж байсан гэдэг.

Нэг үгээр, Э.Батшугар гэхээсээ Н.Энхбаяр НИТХ-ын сонгуульд Сонгинохайрхан дүүрэгт "өрсөлдсөн" юм. 2011 онд Улсын Дээд шүүхэд бүртгүүлж, өөрсдийгөө 35 мянган гишүүнтэй гэгддэг ч ачир дээрээ Н.Энхбаяр гэдэг хувь улстөрчийн гэр бүлийн нам болтлоо төлөвшсөн МАХН-ыг тэднээс ялгаж, салгаж харах ямар ч боломжгүй учраас тийн нэрийдсэн хэрэг. Гэхдээ 2018 оноос нийслэлийн МАН-ын дэд даргаар ажиллах болсон Н.Алтаншагайгийн тухайд анх удаагаа НИТХ-д нэр дэвшсэн ч Н.Энхбаярын хэмжээний улстөрчийг хүүгийнх нь хамт өвдөг шороодуулаад гарч ирсэн нь сонгуулийн содон үзэгдэл байв.

Ер нь Н.Алтаншагайгийн хувьд гэнэт гарч ирээд нийслэлийн МАН-ын хорооны дэд даргаар оччихсон хүн биш. Төрийн болон улс төрийн албанд тэрбээр шинэ биш хуучин хүн. 2004 онд МАН-д элссэн цагаасаа нийслэлийн Намын хорооны даргын туслахаас ажлын гараагаа эхлүүлж, Сонгинохайрхан дүүргийн үүрийн даргаас, дэд дарга хүртлээ дэвшиж явсан нэгэн. Намын байгууллагад анхан, дунд шатнаас нийслэл гээд шатлан дэвших зарчмаар ажилласан туршлагатай. Сүүлд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын орлогчоор ажиллаж байгаад нийслэлийн Намын хороонд иржээ.

2004 оноос улс төрд шатлан дэвших зарчмаар ийнхүү бэлтгэгдэж, МАН-ын шинэ залуу үеийн шилдэг боловсон хүчнээр тодорч эхэлсэн Н.Алтаншагай төрөлх Сонгинохайрхан дүүргээс НИТХд нэр дэвшин сонгогдоод зогсохгүй Н.Энхбаяр хэмээх арвин түүх, туршлага, намтартай фигурын өмнөөс зогсож, улс төрийн замнал, хаалгыг нэгмөсөн хааж орхисон нь энэ сонгуулийн содон үзэгдэл байлаа.

Н.Энхбаяр өөрийн биеэр иргэдийн хаалгыг тогшиж, гэрт нь ороод өөрийгөө Монгол Улсын гуравдагч Ерөнхийлөгч хэмээн танилцуулангаа өөрсдийг нь сонговол үнэгүй байранд оруулах тухайгаа учирлаж явсан саяхны үйл явдал, өнгөрсөн сонгуулийн сурталчилгааны дүр зураг.

Сурталчилгааны хугацаа дуусахтай зэрэгцэн сонгогчдод тараасан сэтгүүлийн завсар тус бүр нь 50 мянган төгрөг хавчуулж өгсөн тухай мэдээлэл ч бий. Нэгэн цагт Монголын шинэ цагийн "Хаан"-ны энтэй явсан Н.Энхбаярын улс төрийн рейтинг сонгогчдод мөнгө тараатлаа шалдаа буусан нь эмгэнэл гэхээсээ түүнийг хэдийнэ зодог тайлах болсныг өгүүлэх мэт. Гэхдээ сонгогчдын саналаа өгөх шалгуур харьцангуй өөр болсон, хүнийг нь харж сонголтоо хийдэг болсныг Орон нутгийн сонгууль харууллаа. Иргэд ч хуучин бууны хугархайд биш шинэ залуу үеийн боловсон хүчинд илүү итгэл найдвар үзүүлдэг болсныг эндээс харж болохоор.

Үүний бодит жишээ буюу хүүгээрээ дамжуулан улс төрийн замналаа үргэлжлүүлэхээр хэт улайрсан Н.Энхбаярын хязгааргүй шуналыг хазаарлаж чадсан Н.Алтаншагайд баяр хүргэж, алга таших нь зүйн хэрэг. Э.Батшугар 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн унасан. Сая НИТХ-д нэр дэвшлээ, уналаа. Хоёр ч сонгуулийнх нь ард аав нь "асаалттай танк" шиг анаад сууж байсан мэдээж. Сүүлийнхэд нь өмнөөс нь өөрөө сурталчилгааг нь хийж өгөв. Мөнгө ч тарааж үзлээ бүтсэнгүй. Нэг үгээр Н.Алтаншагай энэ удаад Н.Энхбаярын улс төрийн хаалгыг нэгмөсөн хаачихлаа. Бас Монголын төрийн толгойд хангалттай олон жил суусан улстөрчид шинэ залуу үедээ халаагаа тавьж өгөх цаг болсныг тэр харууллаа. Г.Төр

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. tsag.mn