2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » МАН Хотын даргаа томилох эрхтэй болов

МАН Хотын даргаа томилох эрхтэй болов

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ

Аймаг, нийслэлийн 2020 оны ээлжит сонгуулийн санал хураалт өчигдөр болж, дуусав. Албан ёсны эцсийн мэдээлэл гараагүй ч нийслэлийн ИТХ-д сонгогдсон 45 төлөөлөгчийн нэрс тодорсон. Тодруулбал, Ардчилсан нам 8 суудал авсан бол Хөдөлмөрийн үндэсний нам /ХҮН/ 3 суудал, үлдсэн суудалд нь МАН-ын төлөөлөгчид сонгогдов. Өөрөөр хэлбэл, нийслэлд МАН үнэмлэхүй ялалт байгуулсан бөгөөд Ардчилсан нам, ХҮН нам гэсэн сөрөг хүчинтэйгээр ирэх дөрвөн жилийг үдэхээр болов.

 

МАН-ын хувьд Сонгинохайрхан, Багахангай, Багануур, Налайх, Чингэлтэй дүүргүүдэд бүтэн ялсан бол Ардчилсан нам Сүхбаатар, Баянгол, Баянзүрх дүүргүүдэд суудал авсан бол ХҮН Баянзүрх, Хан-Уул дүүргүүдийн зарим тойрогт ялалт байгуулав.

 

Орон нутгийн ИТХ-ын мандатын тоо буюу суудлын тооны хувьд аймаг, нийслэлийн хэмжээнд 816, сум, дүүргийн ИТХ-ын мандатын тоо 7 353 байна. Улсын хэмжээнд 8169 суудлын төлөө 17 161 хүн өрсөлдсөн. Энэ удаагийн орон нутгийн сонгууль ирцийн босгогүй, сурталчилгааны өдрүүд богинохон, санал хураалт 20.00 цагт дууссанаараа өмнөх сонгуулиудаас ялгаатай. Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлснээр өмнөх орон нутгийн сонгуулиудыг бодвол ирц муутай байсан гэдгийг мэдээлсэн.

 

Мөн 2020 оны орон нутгийн сонгууль өмнөх сонгуулиудын адил маргаантай, мөнгө тараасан бичлэгтэй, сонгогчдын саналыг худалдаж авах зорилгоор бэлэн мөнгө тараасан, машинаар хүргэж үйлчилсэн зэрэг асуудалтай өндөрлөв.

 

Нэгэнт МАН үнэмлэхүй ялалт байгуулсан учраас хотын даргад хүнээ томилно. Харин дараагийн Нийслэлийн Засаг  дарга хэн байх вэ гэдэг марафон МАН дотор сонгуулийн дүнтэй зэрэгцээд өрнөөд эхэлсэн сурагтай. Ялангуяа одоогийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, НИТХ-ын дарга Р.Дагва тэргүүтэй сонгогдсон төлөөлөгчид хотын дарга болохоор зүтгэж яваа гэнэ. МАН нийслэлд ялалт байгуулсан учраас хотын даргад нэр дэвшигчдээ Нийслэлийн МАН-ын дарга давуу "эрхтэйгээр" дэвшүүлэх боломжтой бөгөөд намын даргатай зөвшилцөж, Удирдах зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж, нэр дэвшүүлнэ. Орон нутгийн сонгуулийн дүн эцэслэхтэй зэрэгцэн МАН дотор хотын даргын марафон ширүүхэн өрсөлдөх бололтой.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. tsag.mn