2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » МАН-ын Хяналтын Ерөнхий Хорооны даргаар Б.Баярбаатар томилогдлоо

МАН-ын Хяналтын Ерөнхий Хорооны даргаар Б.Баярбаатар томилогдлоо

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Улс төрч

Монгол Ардын Намын Хяналтын Ерөнхий Хорооны даргаар Б.Баярбаатарыг томиллоо. Хяналтын Ерөнхий Хороог Намын Их хурлаас 15 хүртэл гишүүний бүрэлдэхүүнтэйгээр дараагийн Их хурал хүртэл сонгон ажилуулдаг. 2017 онд Монгол Ардын Намын XXVIII Их хурлаар Хяналтын Ерөнхий хорооны даргаар Д.Батбаатар томилогдон ажиллаж байсан бөгөөд тэрбээр Монгол Улсын Засгийн газрын 2020 оны наймдугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаар Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдсон тул МАН-ын Намын байгуулалтын газрын дарга Б.Баярбаатарыг түүний оронд томиллоо.

Б.Баярбаатар нь 1981 онд Улаанбаатар хотод төрсөн. 1988-1998 онд Нийслэлийн 48-р дунд сургууль, 1998-2003, 2010-2013 онд “Шихихутаг” хууль зүйн дээд сургуулийг тус тус төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй. Хууль зүйн ухааны магистр. 
          • 2003-2004 онд УИХ-ын Тамгын газарт АБГББ хорооны даргын туслах
          • 2004-2006 онд УИХ-ын дэд даргын шадар туслах
          • 2006-2008 онд УИХ-ын даргын шадар туслах
          • 2008-2011 онд УИХ дахь Монгол Ардын Намын ахлах референт
          • 2011 оноос Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн Хэрэг эрхлэх газарт Нийгмийн бодлогын                  байнгын хорооны дарга, Намын байгуулалтын хэлтэст улс төрийн ахлах ажилтан
          • Монгол Ардын Намын Бага хурлын гишүүний сонгуульт ажилтай 
          • 2016-2020 онд Намын байгуулалтын газрын даргаар тус тус ажиллаж байсан

Монгол Ардын Намын Хяналтын Ерөнхий Хороо нь намын дүрмийн биелэлт, боловсон хүчний бодлогын хэрэгжилт, намын байгууллагын санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд хяналт тавихаас гадна намын гишүүдээс гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх, нам, түүний гишүүдийн нэр төрийг хамгаалах, намаас төрийн болон намын удирдах албан тушаалуудад санал болгож сонгогдож, томилогдсон гишүүдийн ёс зүйн зөрчлийг шалгаж дүгнэлт гаргах гэх мэт эрх үүрэгтэй билээ. 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. tsag.mn