2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Дундговь, Говьсүмбэр аймгийн иргэд У.Хүрэлсүхийн багийг бүрэн дэмжихээ илэрхийллээ

Дундговь, Говьсүмбэр аймгийн иргэд У.Хүрэлсүхийн багийг бүрэн дэмжихээ илэрхийллээ

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Сонгууль

УИХ-ын сонгуулийн 6 дугаар тойрогт Монгол Ардын Намаас нэр С.Батболд, УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг нар 2020 оны зургадугаар сарын 03-нд Дундговь, Говьсүмбэр аймгаас сонгуулийн сурталчилгаагаа албан ёсоор эхлүүллээ.

Нээлтэд Дундговь аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ, аймгийн ИТХ-ын дарга С.Сүхбаатар, Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батсуурь, ИТХ-ын дарга Г.Батзам,  УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Засаг дарга Г.Батсуурь, Хөдөлмөрийн баатар, УИХ-ын гишүүн асан Р.Раш, Ардын уран зохиолч Т.Галсан, академич, Дундговь аймгийн хүндэт иргэн С.Нарангэрэл, Монгол Улсын манлай уяач Д.Эрдэнэчулуун, нэр дэвшигч С.Батболдын ээж Монгол Улсын гавьяат эмч Ц.Янжин гуай хүүгээ дэмжихээр хүрэлцэн ирлээ. Мөн Хөдөлмөрийн баатар оёдолчин Ё.Норовсүрэн, Хөдөлмөрийн баатар, гавьяат уурхайчин Н.Мөнхбаяр, УГЗ Баттөмөр, МУГЖ Ц.Чулуунцэцэг,  МУГЖ Г.Золбоот, Монгол Улсын гавьяат багш Цэвээнравдан, зохиолч, сэтгүүлч Чилаажав, Монгол Улсын хошой аварга малчин Сампил, Чагдаржав сангийн тэргүүн Б.Амарсанаа, Уртын дуучин Үүрийнтуяа, Баянжаргалан сумын Засаг дарга Т.Цэвэлмаа, гавьяат тамирчин Дорж зэрэг нийт 700 гаруй иргэн төв талбайдаа цуглаж, МАН-аас нэр дэвшигч С.Батболд, Г.Мөнхцэцэг нарыг дэмжиж байгаагаа илэрхийлэн талархлын үгээ хэллээ. Өнөөдөр Говьсүмбэр аймгийн Шивээговь, Баянтал суманд ажиллана. Нэр дэвшигчид иргэд сонгогчдод мөрийн хөтөлбөрөө танилцуулж, иргэдийн саналыг сонсож байна.

Монгол Ардын намын мөрийн хөтөлбөрт Дундговь, Говьсүмбэр аймагт дэд бүтцийг сайжруулах, иргэдийн орон сууцны хангамжийг нэмэгдүүлж, үйлдвэрлэл хөгжүүлэн ажлын байр нэмэгдүүлэх, баялгийн сан байгуулж ард иргэдэд өгөөжийг нь хүртээх, аялал жуулчлалыг хөгжүүлэх зэрэг аймгийн хөгжилд нэн чухал заалтууд туссанд иргэд сонгогчид талархалтай байна. Энэхүү хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхээр улс төрийн ууган хүчин, Монгол Ардын намаас туршлагатай улстөрч С.Батболд, Г.Мөнхцэцэг нарыг нэр дэвшүүлж байгаа нь Дундговьчууд, Говьсүмбэрчүүдэд  огт өөр өнгө аяс авирна гэдэгт итгэлтэй байгаагаа сонгогчид хэлж, намын дарга У.Хүрэлсүхийн багийг бүрэн дэмжихээ илэрхийллээ.

МАН өнгөрсөн дөрвөн жил мөрийн хөтөлбөрөө 80 гаруй хувьтай биелүүлсэн. Улс төрийн хүрээнд шударга ёс тогтоож эхэлсэн бөгөөд “Цалинтай ээж”, хүүхэд асарсны тэтгэмж, өрх толгойлсон олон хүүхэдтэй эцэг, эхэд олгох тэтгэвэр тэтгэмж, төрийн албан хаагчийн  цалинг 40 хүртэл хувь нэмэгдүүлсэн юм. Дэлхий нийтийг цочирдуулсан цар тахлын үед Засгийн газраас эдийн засаг, иргэдээ бодсон чухал шийдвэр гаргаж хэрэгжүүллээ. Тухайлбал, аж ахуй нэгжийг татвараас чөлөөлж, Эрдэнэс тавантолгой компаниас ногдол ашиг тарааж эхэллээ. Шатахууны төлбөрийг 300 төгрөгөөр бууруулсан зэрэг цаг үеэ мэдэрсэн олон шийдвэр гаргасан.

Г.МөнхцэцэгТөр барилцахдаа хүнээ бодсон шийдвэр бүхэнд үгээ хэлж, үйлсээ зангидаж ирлээ

Нэр дэвшигч Г.Мөнхцэцэг сурталчилгааг нээж хэлсэн үгэндээ “Итгэл, зүтгэлийн маань түшиг болсон говьсүмбэрчүүд, их говийн маань амин зүрх, эгшиг дуу хуурын өлгий Дундговийнхондоо зуны тэргүүн сарын мэндийг хүргэе. Та бүхэн минь сайхан зусаж байна уу. Зүглэвэл зүг нэгтэй, зүтгэвэл хүч нэгтэй халуунд халж, хүйтэнд хөрч үзсэн говийн жирийн нэг айлын хүүхэд би Монгол төрийн жолоог атгалцах хоёр дахь удаагийн сонгуульд мөн л говь нутгаасаа оролцох гэж байгаадаа баяртай байна. Хотол олноороо биднийг дэмжихээр ирсэн Мандалговьчууд, Говьсүмбэрчүүддээ маш их талархаж байна. Аливаа улс орны бодлого өргөн цар хүрээтэй, өндөр хүртээмжтэй байхын зэрэгцээ ард түмэндээ чиглэсэн, алс ирээдүйдээ хөтөлсөн байхад амин чанар нь оршиж байдаг юм аа. Миний хувьд өнгөрсөн дөрвөн жил төр барилцахдаа үрээ боддог эхийн сэтгэл, хүнээ бодсон шийдвэр бүхэнд үгээ хэлж, үйлсээ зангидаж ирлээ.

Дундговь аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ: Жендерийн тэгш байдлыг хангаж эмэгтэй хүн нэр дэвшиж байгаад талархалтай байна

-Эрхэм нутгийн зон олон эрхэм дундговийнхондоо дэлгэр зуны мэндийг хүргэе. МАН-аас УИХ-ын 6 дугаар тойрог Дундговь, Говьсүмбэр аймагт нэр дэвшигч С.Батболд, Г.Мөнхцэцэг нарын сонгуулийн сурталчилгааг албан ёсоор нээж байна. Энэ удаагийн сонгууль томсгосон Дундговь, Говьсүмбэр аймаг нэг тойрог болж байгаагаараа онцлогтой. Манай аймагт Дэлгэрцогт сумын унаган хүү, Монгол Улсын 26 дахь Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн С.Батболд, залуу улстөрч, авьяаслаг уран бүтээлч, та бидний зүрх сэтгэлд буусан яруу найрагч Гомпилдоогийн Мөнхцэцэг нар дэвшиж байна. Эмэгтэй хүн нэр дэвшиж байгаа нь жендерийн тэгш байдлыг хангаж, ялангуяа эмэгтэйчүүд, охид бүсгүйчүүд талархан хүлээж авч байгааг тэмдэглэн хэлье. Иймд нэр дэвшигч С.Батболд, Г.Мөнхцэцэг нарт саналаа өгөхийг нийт иргэд, сонгогчдодоо уриалж байна. Говь нутгийн хөгжлийн төлөө хүчээ нэгтгэе гэлээ.

МАН-аас нэр дэвшигч С.Батболд: Хөгжиж дэвшсэн он жилүүдийг угтахаар гурван говийн охин Г.Мөнхцэцэгтэй ирлээ

 -Дундговь аймгийн олон түмний төлөөлөл болж, Мандалговьдоо хуран цугласан та бүгдэд цагийн хатуу цаашилж, бороо хур наашилсан зуны билэгт сайн өдрийн мэндийг хүргэе. Нутгийн зон олон та бүхэн минь тарган тавтай, сайхан зусч байна уу. Төрөлх нутаг, түмэн олон удам угсааныхаа алдар нэрийг улам өндөрт өргөх ачааны хүнд нь өнөөгийн бидэнд үүрэг хариуцлага болон үлдэж байна. Тиймээс дундговийнхон хамтдаа хөгжиж дэвшсэн, бахархал дүүрэн он жилүүдийг угтахаар МАН-аа төлөөлөн Сүхбаатарын Батболд миний бие, гурван говийн уугуул охин УИХ-ын гишүүн, нэртэй яруу найрагч Гомпилдоогийн Мөнхцэцэгийн хамт хүрэлцэн ирлээ.

УИХ-ын сонгуулийн 6 дугаар тойрогт Монгол Ардын Намаас нэр С.Батболд, УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг нарын сонгуулийн штабаас бэлтгэв

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. tsag.mn