2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийгэм » Барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх “ЭКСПЕРТҮҮДИЙН ЗӨВЛӨГӨӨН 2020” болж байна

Барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх “ЭКСПЕРТҮҮДИЙН ЗӨВЛӨГӨӨН 2020” болж байна

Нийтлэлийн төрөл: Нийгэм, Онцлох мэдээ, Байгаль орчин

Өнөөдөр Барилга хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төв ТӨҮГ хамтран барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх “ЭКСПЕРТҮҮДИЙН ЗӨВЛӨГӨӨН 2020” зохион байгуулж байна. Тус зөвлөгөөнд БХБЯ-ны Төрийн нарын бичгийн дарга С.Магнайсүрэн, Барилгын хөгжлийн төв ТӨҮГ-ын захирал Ц.Амарсанаа, Барилгын хөгжлийн төв ТӨҮГ-ын дэд захирал бөгөөд ерөнхий менежер Б.Энхболд болон барилгын экспертууд албаныхан оролцож байна.  Зөвлөгөөнийг Барилга хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төвөөс зохион байгуулж байгаа бөгөөд барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийхэд экспертээр ажилладаг 200 гаруй эксперт оролцож байна. Зураг төсөлд магадлал хийх ажлыг зохион байгуулахад гардаг хүндрэл бэрхшээл, шийдвэрлэх асуудлуудын талаар болон холбогдох хууль, норм дүрэм, стандартын хэрэгжилтийг хангаж, зураг төслийн чанарыг сайжруулах, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар БХБЯ, БХТ, МХЕГазар, Онцгой байдлын ерөнхий газар, Монголын тэргэнцэртэй иргэдийн холбоо зэрэг төрийн болон төрийн бус байгууллагын удирдлагууд болон төлөөлөл оролцон илтгэл хэлэлцүүлж, экспертүүдийн зөвлөмжийг сонсч санал бодлоо солилцож байна.

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. tsag.mn